Wednesday, January 04, 2012

Орхон эко клуб гишүүнчлэлийн хүрээгээ тэллээ





















Бидний үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн Дэлхийн зөн ОУБ-ын ажилтнууд дэмжих шийдвэр гаргаж, хамтран ажилладаг Арвайхээр сумын 1-р сургуулийн “Ногоон төгөл”клубын багш, хүүхдүүдийн үйл ажиллагаатай танилцах мөн “Хүүхдийн оролцооны байгууллагатай ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг “Ногоон төгөл” эко клубын чиглүүлэгч багш Наранцацрал удирдан явуулж хүүхдүүдэд сонирхолтой, өвөрмөц аргазүйгээр сургалт өглөө.
Хүүхдийн оролцооны төрөл, хэрхэн оролцох тухай, оролцоог хөгжүүлж, хүүхдийн нийгэмд үзүүлэх нөлөөллийг дээшлүүлэх тухай үзүүлэн тараах материал ашиглан хүүхдүүдэд ойлголт өгсөн. Оролцоо /Жинхэнэ, Хүссэн, Хүсээгүй / гэсэн 3 төрөл байдаг ба энэ оролцоонуудын тодорхойлолтыг хэлж, жишээ болох үйл явдлын хураангүй мэдээллээр хүүхдүүдээр өөрсдөөр нь ялгуулж тайлбарлуулсан.
Эко клуб бол Хүүхдийн оролцооны байгууллага гэдгийг тодруулж ойлгуулсан. Оролцооны байгууллагын гишүүд бусдыг сонсож чаддаг байх, дараа нь өөрсдөө ярьж, ярилцдаг чадвартай байхыг гишүүдэд онцойлон хэлж байсан.
Мөн Тогтвортой хөгжлийн боловсрол болон Экологийн шинжлэх ухааны тухай товч танилцуулга хийж, мэдлэг мэдээлэл олж цааш нь зөв дамжуулах нь оролцооны байгууллагын гишүүдийн ахнаарч явах чухал асуудал гэдгийг багшийн зүгээс хэлж байлаа.
Бид юу хийх вэ? Юу нь илүү чухал вэ? Хэрхэн хийж болох, талаар хүүхдүүдтэй санал бодлоо солилцсон. Чиглүүлэгч багш Нарарцацрал манай клубыг өөрийн байгууллагын салбар болж байгааг бахархарлтай хэлж цаашид энэ хүүхдүүдийн эрч хүчээр төв байгууллага болгоход татгалзах зүйлгүй юм байна. Хамгийн гол нь хийсэн ажлын үр дүн үүнийг шийдэх болно гэдгээ илэрхийлсэн.
Мэргэжилтэн Амартүвшингийн зүгээс клубын үйл ажиллагааг үргэлжлүүлэх ажилд энэ сургалт маш том түлхэц болж өгснийг онцгойлж, өөрийн зүгээс хүүхдүүдийн оролцооны тал дээр гаргасан алдаа дутагдал олон байсныг хэлж цаашид багш нар, төслийн байгуулагуудтай хамтарч эко клубын үйл ажиллагааг улам өргөжүүлэх, мөн бүгд танай клубын гишүүн болж аймаг улсын чанартай арга хэмжээнд хүүхдүүдээ оролцуулж байх саналтай байгаагаа илэрхийлсэн.

Friday, September 03, 2010

“Орхон” эко клубын хүүхдүүд

“Орхоны хөндийн” БЦГ-ын Мэдээллийн төвийн дэргэдэх “Орхон” эко клуб Хоггүй Хархорин аян зарлаж сумын төвийн төв зам дагуу хогийн сав байрлуулах ажлыг амжилттай хийлээ. Навчин хэлбэртэй нэг загварын 15ш хогийн савыг албан байгууллагуудын хандиваар хийлгэсэн. Байгуулагдаад удаагүй ч “Орхон” эко клубын хүүхдүүд цөөнгүй бүтээлч ажлыг хийгээд байна.

Wednesday, May 26, 2010

Хархоринд Эко клуб байгуулагдлаа.


Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны ОРХОН мэдээллийн төвөөс Хархорин сумын 8-р ангийн сурагчдаас ОХБЦГ-ын Хамгаалалтын захиргааны дэргэд Эко клуб байгуулж гишүүдэд үнэмлэх гардууллаа. Одоогоор 40 сурагч эко клубд нэгдээд байна.
Энэ клуб өөрийн дагаж мөрдөх журамаа баталж, хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд байгаль хамгаалах үйл ажиллагааг тасралтгүй явуулах урам зоригтой байна. Клубын цуглаан 7 хоног бүр тогтсон өдөр, цагтай. Цаашид хог хаягдалтай тэмцэх их ажлыг өрнүүлэхээ төлөвлөөд байгаа бөгөөд үүнд нийт байгууллагуудтай хамтран ажиллах төсөл боловсруулж байна . Клубын гишүүд мод тарьж , нөхөн сэргээх, хог цэвэрлэх ажлыг хийгээд эхэлсэн.

Tuesday, March 02, 2010

Миний мэргэжил Экологич



Сайн байна уу? Өөрийн блогт оролгүй зөндөө уджээ.
2010 оны 03 сарын 01 нд би шинэ ажил хүлээж авлаа. Миний хийх юмсан гэж бодож байсан мэргэжлийн ажлын маань анхны гараа юмдаа. Байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах талаар иргэд, олон нийт, хүүхдүүдэд хандсан мэдээллийн олон талын арга хэмжээ авч явуулах нь миний ажлын гол үүрэг юм. Одоо Монгол улсад тулгамдаад байгаа байгаль экологийн хүндрэлтэй асуудлаас гарах аргуудын нэг нь ард иргэдэд экологийн мэдлэг олгох явдал юм. Үүнийг байгууллагаа төлөөлж Хархоринчуудад ялангуа өсвөр насны хүүхдүүдэд хандсан арга хэмжээ авах нь зүйтэй санагдана Энэ бол эхлэл. Цаашид хийсэн ажлаа та бүхэндээ байнга тайлагнах болно.
Миний блогт зочилсонд баярлалаа. Дахин зочлоорой.

Thursday, October 16, 2008

Чамдаан эрхлэе

Эр хүн байтлаа би
Энгэрийг чинь түшиж эрхлэе
Шаргалтсан торолзсон аялгуу салхилуулсан
Шанз хөгжим шиг
Сайхан чамайгаа түшиж эрхлэе

Зүрхэнд чинь будрал будрал аялгуу сөгнөж
Зөн билгийн учрал наслуулсаар
Зөвхөн чамдаа шанз хегжим шиг
Эр хүн байтлаа би
Энгэрийг чинь түшиж эрхлэе
Өвдгийг чинь налан хэндлэн хэвтэж эрхлэе би
Ялгуун эгшиг урсгасан
Ятга хөгжим шиг өвөр дээр чинь эрхлэө би
Өөр хэн ч олж хараагүй чамайг магтаж эрхлэе би
Зүрхнээсээ хайрын эгшиг цалгиулсан
Зөөлөн ухаарлын аялгуу
Ятга хегжим шиг зуун зуунаар насалж
Өвдгийг чинь налан
Өвөр дээр чинь хөндлөн хэвтэж эрхлэе биErdenebat&Baterdene_Gergii.mp3 - 940214

Tuesday, October 14, 2008

Сонгуулийн саналын худалдаа


2008 оны 10 сарын 12-ны өдөр Орон нутгийн ИТХ-ын сонгууль явагдаж өнгөрлөө.Энэ сонгууль Монгол даяараа МАХН-ын ялалт болж байна гэхэд хэлсдэхгүй биз. Үнэхээр ард түмэн тэднийг сонгочихов уу?. Тиймдээ! сонгочихлоо.
Харин Яагаад? Яаж?. Ард түмэн зүгээр л саналаа худалдаж байна. Тэдний нэгнийх нь саналыг МАХН өчүүхэн хэдэн төгрөгөөр худалдаад авчихлаа. Нэг хүнд очих мөнгөний тоо маш бага боловч авсан хүний тоогоор энэ нь хичнээн их мөнгө болохыг төсөөлөөд үздэг болоосой. Яасан их мөнгөтэй юм бэ? гэж хүн болгон шаагиж байна.
Энэ бичлэг Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ-д МАХН-аас нэр дэвшигч Б. Оюунчимэг, Х. Оюунчимэг нар 4-р тойргийн иргэдээс санал худалдаж авсан баримт. Энэ маягаар хичнээн хүний саналыг худалдан авч сонгуулийн дүнд нөлөөлж сонгуулийг луйвардаж байгааг бид яагаад илчилж болохгүй гэж. Хархорин сумын МАХН-ын хороо ядарсан амьдралтай иргэдийг архи, мөнгөөр тархийг нь угааж сонгуульд ялалт байгууллаа. Цаашид сонгосон иргэддээ амласан зүйлээсээ ядаж дуслыг ч болов хүртээх болов уу. Ядуу Монголчууд хэзээч шударга сонгууль өгч чадахгүй юм байна. Танаар сонгуулахын тулд дараагийн сонгууль хүртэл та ядуугаараа үлдэх болж дээ.

Saturday, September 13, 2008

Xайрт чамдаа

Тэнүүн уужим бодлоор алс ирээдүйгээ төсөөлөн
Тэнгэрийн дор эрх чөлөөтэй яваагаараа би бахархана
Тэртээ алсад суугаа хайртай чинийxээ төлөө
Тэвчээр зоригоор бүхнийг ялахын төлөө
Хүний газар ганцаардахгүй сэтгэлийн дэм өгч
Хүндлэн бие биенээ дэмжиж явъя хайрт минь
Хүй их орчлонд хүн хүнээрээ дутдаг билээ
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн хамтдаа явъя хайрт минь